Монгол орны голууд хэдэн км урт урсдаг вэ?

Гол ба мөрөн нь газрын гадаргуугийн өндөрлөг хэсгээс нам дор газар луу урсах харьцангуй өргөн, байгалийн урсгал ус юм. Мөрнөөс бага, горхиос их урсгал усыг гол гэдэг. Голын ус нь хур тунадас, газрын доорхи ус, зарим тохиолдолд мөнх цас, мөсөн голын хайлсан усаар тэжээгдэж байдаг. Булаг, нуур, намаг, уулын ус, горхиноос эх авч гол үүсдэг.

News Agency
Зохиосон News Agency (User Generated Content*)User Generated Content is not posted by anyone affiliated with, or on behalf of, Playbuzz.com.
хэзээ 2018 оны 4-р сарын 27
1 / 10

Завхан гол: 2008 онд Тайшир сумын цахилгаан станцыг барьснаас хойш Завхан голын урсац боогдож, 2011 он гэхэд 300 км орчим урсац газар гурван жил огт усгүй болж тасарсан байжээ. Үүнээс болоод түүний дагуу нутаг нь эзгүйрч, цөлжилт явагдаж байгаа

2 / 10

Ховд гол: Төв Азийн гадагш урсгацгүй ай савын гол мөрнүүд дотроо хамгийн их устайд тооцогдох гол

3 / 10

Хэрлэн гол: 1090 км монголын нутаг дэвсгэр дээр урсдаг.
Хэнтийн нуруунаас эх авч урссаар Хөлөн нуурт (Далай нуур)-аар дамжин Номхон далайд хүрч цутгадаг Монголын томоохон голуудын нэг юм

4 / 10

Идэрийн гол: Хойд мөсөн далайн Хар тэнгист цутгадаг Идэр-Сэлэнгэ-Ангар-Енисей мөрний эх бөгөөд энэ их усан сүлжээ нь уртаараа Хойд мөсөн далайн ай савд 1-рт, дэлхийд 5-рт ордог

5 / 10

Эгийн гол: Монгол орны хамгийн гүн цэнгэг Хөвсгөл нуураас эх аван Хөвсгөл, Булган аймгуудын нутгаар урсан Сэлэнгэ мөрөнд зүүн гараас нь цутгадаг гол юм. Уг гол нь Хөвсгөл нуураас эх аван урсдаг цорын ганц гадагш урсгалтай гол юм

6 / 10

Дэлгэр мөрөн: Том жижиг олон гол горхи цутгадгаас том голын тоонд Тарис (75 км), Бэлтэс (92 км), Бүгсэйн гол (110 км) зэрэг голуудыг нэрлэж болох юм

7 / 10

Туул гол: Хэнтийн нуруун дахь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт багтах Хагийн хар нуур, Номингийн голоос тус бүр эх авч, нийслэл Улаанбаатар хотын урд хэсгээр урсч өнгөрөн Орхон голд цутгана

8 / 10

Сэлэнгэ мөрөн: 26 зүйлийн загастай бөгөөд агнуурын ач холбогдолтой загас үүнд: цурхай, зэвэг, алгана, булуу цагаан, хадран, улаан нүдэн, гутаарь гэх мэт. Агнуурын үнэт загас үүнд: сибирь хилэм, тул, омуль гэх мэт

9 / 10

Орхоны хөндий: Нугатай, тариалангийн ихээхэн талбайтай. Эрдэнэ-Зуу (Өвөрхангай) орчимд Орхоны усыг усжуулалтад ашигладаг. Энд 8150 га талбайг услах чадалтай. Услалтын системийн суваг байдаг. Суваг дээр 528 квт чадалтай усан цахилгаан станц бий. Энэ бол манай улсын анхны усан цахилгаан станц юм

10 / 10

Тэсийн гол: Хөвсгөл аймгийн нутаг Булнайн нуруунаас эх аван 550 км урссаар Увс нуурт цутгадаг манай орны томоохон голуудын нэг. ОХУ-ын руу урсч гараад эргээд Монгол нутагт орж ирж усаа Увс нуурт цутгадаг онцлогтой

10
Questions left
These are 10 of the World CRAZIEST Ice Cream Flavors
Created by Tal Garner
On Nov 18, 2021